HTC-ийн ухаалаг цагны зургийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.19-нд нийтлэгдсэн

HTC-ийн ухаалаг цагны зургийг нийтэлжээ

Ухаалаг гар утасны томоохон үйлдвэрлэгчдийн нэг HTC компани тун удахгүй өөрийн хамгийн анхны ухаалаг цагийг танилцуулах бололтой. Уг бүтээгдэхүүний зургийг технологийн мэдээллийг задруулагч @evleaks нийтэлжээ.

Уг зурагт үзүүлснээр тус компанийн гаргах ухаалаг цаг нь бусад цагуудтай ижил дөрвөлжин хэлбэртэй бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй байх ба харин оосор нь энгийн бугуйн цагтай илүү төстэй төмөр болон энгийн пластик гэсэн хувилбартай байх аж.

Энэхүү ухаалаг цаг нь HTC –гийн бүх загварын гар утастай хослон ажиллах боломжтой байх ба энгийн текстэн мэссэж, цахим шуудан, богино хэмжээний текстэн мэдээлэл зэргийг дэлгэцэн дээрээ хүлээн авах хариу бичих зэрэг өргөн боломжуудтай байх гэнэ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж