Ослын буруутныг тогтоож чадаагүй байна

Хуучирсан мэдээ: 2014.07.21-нд нийтлэгдсэн

Ослын буруутныг тогтоож чадаагүй байна

Фото: AP Photo/Dmitry Lovetsky

 

“Boeing 777” онгоцны сүйрлийн талаарх мэдээллийн хураангуй:

 

2014 оны долдугаар сарын 17-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт “Malaysian Airlines” компанийн “Boeing 777” онгоц Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад Украины нутаг дэвсгэрт осолдсон билээ. Онгоцны осолтой холбоотойгоор долдугаар сарын 20-нд буюу ням гаригт ямар үйл явдал өрнөснийг багцлан хүргэж байна.

 

Фото: AP Photo/Evgeniy Maloletka

 

Долдугаар сарын 20-ны өдөр:

 

23.30 цаг (Москвагийн цагаар):  

ОХУ болон Австрали улс ICAO-Олон улсын Иргэний агаарын тээврийн байгууллагын шинжээчидтэй хамтран ажиллахаар болов.

 

23.14  цаг:

Агаарын хөлөг сүйрсэн газраас амь үрэгдэгсдийн 247 цогцсыг олсон талаар мэдээллээ.

 

23.01 цаг:

ОSCE (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага)  ослын газарт чөлөөтэй нэвтэрч байгаа хэмээн мэдэгдсэн бол Их Британийн Засгийн газар эсрэгээрээ осол болсон газарт  мэргэжилтнүүдийг нь оруулахгүй байгаа тухай мэдээлэл өглөө.

 

22.56 цаг:

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронтай утсаар ярьж, британичууд онгоцны сүйрлээр амь үрэгдсэнд гашуудал илэрхийлэхийн сацуу мөрдөн байцаалтын үр дүн гартал яарсан дүгнэлт, улстөржсөн мэдэгдэл хийхгүй байхын чухлыг онцолжээ.  

 

21.23 цаг:

Амь үрэгдэгсдийг цогцсыг таних мэргэжилтнүүдийн хэсэг ослын газарт долдугаар сарын 21-нд очно гэж Нидерландын ерөнхий сайд Марк Рютте мэдэгдсэн байна. 

 

20.54 цаг:

Владимир Путин болон Ангела Меркель нар утсаар ярилцахдаа онгоц сүйрсэн газарт шинээчдыг саадгүй ажиллуулах нь чухал гэдгийг мэдэгдэв.  

 

17.39 цаг:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Малайзийн агаарын хөлөг сүйрсэнтэй холбоотой  шалтгааны талаар яаран дүгнэлт хийхгүй байх нь чухал гэж үзэж байгаа ч онгоцыг Донецкийн журамт цэргийнхэн сөнөөсөн гэж үзэх шинж тэмдэг байгаа талаар мэдэгджээ.   

 

17.21 цаг:

“Boeing 777”  сүйрсэн газраас  220 цогцос олдсон талаар мэдээллээ. Украины тал цогцсуудыг Киевын хяналтын  бүсэд  авчрах талаар яриа хэлцэл хийж байна.

 

16.32 цаг:

Өөрийгөө тунхагласан Донецк ард улсын ерөнхий сайдын  төлөөлөгч бөгөөд Аюулгүйн зөвлөлийн гишүүн Сергей Кавтаразе “Сүйрсэн онгоцны бичлэгийн төхөөрөмж байж болох зүйл Донецкт байгаа. Гэхдээ түүнийг  зөвхөн IСАО-гийн төлөөлөгчдөд дамжуулж өгнө” гэж мэдэгдлээ.  

 

16.09 цаг:

Голландын улстөрчид онгоцны ослын улмаас амралтаасаа яаран буцаж ирцгээж байна. Парламентын Олон улсын хороо  ойрын үед Гадаад хэргийн сайд Франс Тиммерманс болон Хууль зүйн сайд Иво Опстелтен нараас 193 нидерланд хүний аминд хүрсэн эмгэнэлт хэргийн талаарх бүх мэдээллийг авах хуралдаан хийхээр болжээ.

 

15.46 цаг:

ОSСЕ Малайзийн онгоцны сүйрлийн газарт  мэргэжилтнүүд болон ажиглагчдыг оруулахгүй байна гэсэн мэдэгдлүүдийг үгүйсгэв. Үүний өмнө  ажиглагчдын аюулгүй байдлыг  хамгаалах үүднээс тэднийг хамгаалж яваа гэж Донецк мэдэгдсэн байлаа.

 

15.28 цаг:

“Украинд сүйрсэн онгоцны дотоод бичлэгийн төхөөрөмжийг Донецкт хүргэсэн” гэх мэдээлэл худал гэдгийг Донецкийн лидерүүдийн нэг болох ерөнхий сайдын орлогч  Андрей Пургин  "Говорит Москва" радио станцад ярихдаа хэлэв.

 

13.36 цаг:

Лондон онгоцны ослын улмаас шинэ хориг арга хэмжээгээр Москвад заналхийллээ. Их Британийн Гадаад хэргийн сайдын хэлснээр,  ослын мөрдөн байцаалтыг явуулахад Москва “өчүүхэн ч тус хүргэхгүй” байгаа гэнэ.

 

13.22 цаг:

Журамт цэргийнхний буруутайг нотолсон гэх буюу Малайзийн онгоцыг сөнөөх талаар ярилцаж байгаа, интернэтэд тавигдсан бичлэгийг Оросын мэргэжилтнүүд  хуурамч гэж үзэв.

 

13.10 цаг:

Украинд сүйрсэн “Boeing 777” онгоцны  дугаарыг амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан өөрчлөхөөр болжээ.

 

10.56 цаг:

Малайзийн Гадаад хэргийн сайд Киевт очиж, ерөнхийлөгч Петр  Порошенкотай ярилцах тухай мэдээлэл гарлаа.

 

09.43 цаг:

Киев онгоцны осолд амь үрэгдэгсдийн цогцсыг зөөвөрлөх талаар журамт цэргийнхэнтэй тохиролцжээ.

 

09.37  цаг:

Малайзийн Эрүүл мэндийн яам тэднийг ослын газарт нэвтрүүлэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлэв.

 

06.39 цаг:

Их Британийн ерөнхий сайд  Дэвид Кэмерон  “Boeing 777” онгоцны сүйрлийн бурууг федерализацийн талынханд тулгаж байна. “Журамт цэргийнхний хяналтад байдаг бүсээс “газар-агаар” ангиллын  пуужин харваж, “Boeing 777” онгоцыг сөнөөсөн  гэх дүгнэлт хийж болохоор “баримт” нэмэгдэж байгаа” гэж тэр хэлсэн байв. “Хэрэв  хэрэг явдал ийм болох нь нотлогдвол Орос бие даасан улсын байдлыг бусниулж, журамт цэргийнхнийг зэвсэглэн сургасны шууд үр дүн болно” хэмээн Кэмерон мэдэгджээ.

 

4.28 цаг:

Онгоц сүйрсэн газарт ажиллах олон улсын шинжээчдийн аюулгүй байдлын баталгааг ДАУ-ын эрх баригчид баталгаажуулж байна.

 

03.31 цаг:

Олланд, Порошенко хоёр онгоцны ослын талаар ярилцжээ.

 

00.31 цаг:

АНУ болон Нидерланд улс “ОSСЕ-гийн ажиглагчид болон олон улсын шинжээч, мэргэжилтнүүд одоогоор Малайзийн онгоц сүйрсэн газарт шаардлагатай хэмжээгээр нэвтэрч чадахгүй байна” гэж мэдэгдэв.

 

Фото: ИТАР-ТАСС/ Зураб Жавахазе

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж