Хөлбөмбөгийн асруудад шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн асруудад шалгалт хийнэ

Зуны аагим халуун энэ өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байгаа билээ. Энэ өдрүүдэд хөл бөмбөгийн үнэнч фэнүүд ажил, амралтаа умартан  унтах нойроо хугаслан байж уг тэмцээнийг үзэж байгаа. Бизнес эрхлэгчид ч энэ агшинг алдахгүйн тулд  өнгө өнгийн асар барьж, цэнхэр дэлгэц суурилуулан хөлбөмбөгийн хорхойтнуудыг задгай талбайдаа уяж чадаж байгаа билээ. Гэвч сүүлийн үед дэмжсэн баг нь ялах агшинд цөс нь хөөрсөн залуучууд элдэв төрлийн салют буудуулах, гэрэлт үзүүлбэр үзүүлэх нь ихсэх болсон байна. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэг есөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга  нарт  хөлбөмбөгийн тэмцээн үзүүлж байгаа газруудад галын аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж, үзлэг шалгалт хийхийг үүрэг болгосон байна.

Урьд өмнө баяр, ёслолын үеэр Хятадаас оруулж ирсэн тэсэрдэг, бууддаг салютыг хэрэглэснээс гал алдаж байсан олон тохиолдол  удаатай. Иймд  хөлбөмбөгийн хорхойтнууддаа хандаж, хэлэхэд  сэтгэлийн хөөрлөө жаахан ч болтугай дарж, гал гаргалгүй хайртай багаа дэмжихийг Онцгой байдлын ерөнхий газраас сануулж байна.

П.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж