Хайгуулын зөвшөөрөл олгосноор 1.5 тэрбумын орлого олно

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Хайгуулын зөвшөөрөл олгосноор 1.5 тэрбумын орлого олно

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болсон юм. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас батлах аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр энэ онд улсын төсөвт 1-1.5 тэрбум хүртэлх ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой болно. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг нь дугаараар олгох зэрэг ажлыг хийхээр бэлтгэл хангаж эхэлсэн байна.

Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход олон нийтийн оролцоог хангах, хяналтыг сайжруулах ач холбогдолтой гэж Уул уурхайн дэд сайд онцоллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж