Apple хувьцаа эзэмшигчдэд 74 тэрбумыг буцаав

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Apple хувьцаа эзэмшигчдэд 74 тэрбумыг буцаав

Фото: Ng Han Guan / AP

Apple компани төлөвлөж байсан 130 тэрбумаасаа ойролцоогоор 74 тэрбум долларыг  хувьцаа эзэмшигчдээ буцаасан тухай уг компанийн санхүүгийн шинэ захирал Лука Маэстри мэдэгдсэн байв.

Өнгөрсөн сарын 28-нд төгсгөл болсон гуравдугаар улирлын дүнгээр ,  Apple  хувьцаа эзэмшигч нартаа  ашиг болгон хувиарласан  хувьцааг эргүүлэн худалдан авах зэрэгт найман тэрбум доллар зарцуулсан байна. Тайлангийн улиралд  Apple нь 10,3 тэрбум долларын бэлэн мөнгийг өөр хэлбэрт шилжүүлэн оруулжээ.

Өмнөх улиралд нь компани  хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг буцаах хөтөлбөрөө нэмэгдүүлсэн байна. Хөтөлбөрт төлөвлөснөөр 2012 оны арванхоёрдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл 30 хувиар нэмэгдүүлэн 130 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэхээр шийдсэн байв. Тэрбумтан Карл Икан тэргүүтэй хөрөнгө  оруулагч нарын уриалгаар үүнийг хийж байгаа юм.

Компани нь  хувьцаа эзэмшигчдэд ашиг төлсөөр байна. Тэд нэг хувьцаанд 0,47 долларын дивидендыг ирэх сард олгох юм.  Дивидент нь саяхнаас хувьцааг долоон  янзын үнэт  цаасанд хувиарлан  нийтийн хүртээл  болгох бодлогынх нь илэрхийлэл болж байна. Хувиарлалт хийсэн ч  хувьцааны ашиг нь өмнө зарлагдсан  3,29 долларын хэмжээгээ барьж байгаа. 2014 оны зургадугаар сарын сүүлчээр Apple-д  бараг 164 тэрбум доллар бэлнээр байжээ. Энэ бэлэн мөнгийг хэрхэн ашиглах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар байнга ярьдаг. Тухайлбал, хөрөнгө оруулагч Карл Икан  хөрөнгийг буцаах хөтөлбөрийг 150 тэрбум доллар болгох хэрэгтэй гэж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж