Тоон системд шилжихэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Тоон системд шилжихэд бэлэн үү?

Тоон системд шилжихэд бэлэн үү? Мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг

зохион байгуулагдаж байна

2015 онд дэлхий нийтээр эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ. Харин 2014 оны 7 дугаар сарын 31-нд Монгол орон даяар телевизийн тоон системд шилжихэд бэлэн боллоо.

Бид та бүхэнд тоон системийн давуу талуудыг танилцуулж байна.

Тоон системийн давуу талууд:

    – Улс орны хувьд давтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэнэ
    – Нэвтрүүлэгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ
    – Сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг
    – Нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой
    – Программын сонголт харьцангуй их
    – Шахалт хийх гайхалтай боломжтой
    – Хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой
    – Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх боломжтой
    – Телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрэх боломжтой

    – Нэг давтамжийн сүлжээ нэвтрүүлэх боломжтой

Одоо бидний өргөн ашиглаж байгаа сүүлийн үеийн гэгдэх LCD, LED, Plasma ТВ-үүд нь дэвшилтэт тоон системийг шууд хүлээн авч ажиллах боломжгүй юм. Тоон системийг хүлээн авч ашиглахийн тулд түүнийг хүлээн авч ТВ-рүүгээ дамжуулах төхөөрөмжийг нэмэлтээр авах, эсвэл тоон системд шилжсэн DVB T-2 технологитой шинэ телевизор худалдан авах гэсэн 2 сонголт байгаа юм.

PC mall их дэлгүүр нь дэлхийн зах зээлд 4 жил дараалан шилдэг борлуулалттай компаниар шалгарсан HAIER, ELKO брэндийн тоон технологитой 32” 39” телевизоруудыг орон даяар бүх салбараараа борлуулж байгаа бөгөөд энэ сарын 24-нөөс 31-ийг дуустал 13-р хорооллын шөнийн захын урд талбайд тоон системийн ТВ-ийн үзэсгэлэн худалдаагаа эхлүүлж байна.

PC mall их дэлгүүр нь хэрэглэгч та бүхэнд дэвшилтэт технологи,, чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг тогтмол найдвартайгаар нийлүүлж байгаадаа баяртай байна.

Дэлхийн хөгжилтэй хамт алхацгаая.

2014 оны 7 дугаар сарын 24-өөс 7-р сарын 31-ний хооронд та 13-р хорооллийн үзэсгэлэн худалдаагаар зочилж, өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг газар дээр нь авч 2014 оны LED, тоон технологитой телевизоруудаас сонголтоо хийхийг урьж байна.

Дэлгэрэнгүйг: 9990-3076, 9903-1462

www.pc-mall.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж