Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргав

Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргав

Одоогоос хоёр жилийн өмнөх долдугаар сарын 1-нд болсон үймээн самууны эзнийг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх үүднээс төрийн холбогдох албан тушаалтнуудад хандан Нийслэлийн ардчилсан нам мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүст хариуцлага тооцохоос гадна зарим нэг байгууллагыг өөрчлөхийг хүссэн байна. Тухайлбал, хилийн цэргийн газрыг ХЗДХЯ-наас салгаж, БХЯ-нд хариуцуулах зэрэг санал санаачлагуудыг оруулсан байна. Монгол улс 1990 онд ардчилсан тогтолцоог сонгоод 20 жил болж байгаа хэдий ч ардчиллын гол эрх болох хүний эрхийг зөрчсөн учир хоёр жилийн өмнө ардчиллаас ухрах алхам хийсэн гэж тэд үзэж байна. Цаашид ардчилсан нам болоод хот, дүүргийн намын үүрүүд энэ тал дээр ажиллана гэж мэдээллээ.

Б. БОЛОРСҮХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж