Даамчид &#34Nijmegen Open&#34 тэмцээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Даамчид &#34Nijmegen Open&#34 тэмцээнд оролцлоо

 

Нидерландын Неймегон хотноо энэ сарын 21-26-ний өдрүүдэд "Nijmegen Open 2014" тэмцээн боллоо. 1985 оноос эхтэй "Nijmegen Open 2014" тэмцээнд 20-иод орны 114 даамчин оролцсоноос Монгол Улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг даамчин оролцов.

Нийт арван өрөг тоглосноос улсын аварга, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай(1333) 12 оноогоор (таван хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой) 19-р байрт, дэд мастер М.Шийрэвжамц(1032) 10 оноогоор (2+6+2) 61-р байрт, Ази тивийн аварга, эмэгтэйчүүдийн их мастер М.Нямжаргал (1050) 8 оноогоор (3+2+5) 93-р байрт шалгарчээ. Тэмцээнийг ОХУ-ын их мастер Андрей Калмаков (1479) 17 оноогоор (долоон хожил, гурван тэнцээ) тэргүүлжээ.

 

Манай тамирчдын хувьд энэ сарын 12-19-ний өдрүүдэд Нидерландын Херхюговард хотноо болсон 22 орны 191 даамчин (үүнээс 35 нь их мастер цолтон) оролцсон "Heerhugowaard Open -2014" тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд 2007 оны улсын аварга, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай ("Масс" агентлаг) 11 оноогоор 45-р байр эзэлсэн бол Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргал ("Говь хангай" мебель) найман оноогоор 126-р байр, улсын аварга, эмэгтэйчүүдийн улсын анхны аварга, спортын мастер Д.Энхтуул найман оноогоор 142-р байр, өсвөрийн улсын олон удаагийн аварга, дэд мастер М.Шийрэвжамц (HBЦ) 169-р байрт шалгарсан.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж