“Мэргэн буучид” хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Мэргэн буучид” хэн бэ?

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 өдрийн дараах байдлаар хэсгийн болон хасагдах шатны 56 тоглолт болж, нийт 123 гоол хаалганд ороод байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоолыг зохион байгуулагч Өмнөд Африкийн жигүүрийн тоглогч Сифиве Тшабалала оруулсан билээ. Харин анхны авто гоолын эзэн нь Данийн хамгаалагч Даниэль Аггер байсан юм.

Түүнчлэн Аргентиний шигшээ багийн довтлогч Гонзало Игуаин Өмнөд Солонгосын багийг 4:1-ээр хожиход гурван гоол оруулж, энэ удаагийн дэлхийн аваргын анхны бөгөөд одоогоор цорын ганц хет-трикийн эзэн болсон нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх 49 дэх хет-трик байлаа.

Одоогоор дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг Аргентиний Гонзало Игуаин, Словакийн Роберт Виттек, Испанийн Давид Вилья нар тус бүр дөрвөн гоолтой тэргүүлж байна. Гэхдээ Словакийн шигшээ хасагдах шатанд Голландын багт ялагдаж, нутаг буцсан билээ. Мэргэн буучдын жагсаалтын удаахь байруудад тус бүр гурван гоолтой Луис Фабиано /Бразил/, Асамоа Гьян /Гана/, Луис Суарес /Уругвай/, Томас Мюллер /Герман/, Лэндон Донован /АНУ/ нар бичигдэж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж