“Чатны эмээ”-гийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Чатны эмээ”-гийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

ТВ чат хөтөлбөрт холбогдон өргөмөл хүүгээ зодуулах зар тараасан Р.Аюушт Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс арван таван жилийн ял оноогоод байгаа билээ. Өдгөө 92 насыг зооглож яваа Р.Аюуш эмээ анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдлоо гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авсан бөгөөд гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүхэд давж заалдах шатны шүүх хурал болно.

Дашрамд дурьдахад, Р.Аюуш эмээ ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хоригдож байгаа бөгөөд түүний биеийн байдал тааруу байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж