Онгоц сүйрсэн газраас дахин цогцосууд олдов

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Онгоц сүйрсэн газраас дахин цогцосууд олдов

 

Донецк мужид унасан Малайзийн онгоцны ослын газраас амь үрэгдэгсдийн цогцос олдож байгаа тухай  ОSCE байгууллагын Украин дахь салбарын төлөөлөгч Эртугрул Апакан мэдэгдэв. “Шинжээчдийн өмнөөс би ярихгүй. Би тэдэнтэй өнөөдөр уулзан  ярилцахад долоо хоногийн дараа тэнд очсон хэсгийнхэн ослын газар цогцос мөн эд зүйл байгаа тухай хэлсэн” хэмээн Алакан Донецкт хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

 

Пүрэв гаригт олон улсын шинжээчдийн хэсэг ослын газар хүрчээ. Тэд өмнө нь тэнд очих гээд хэд хэдэн удаа оролдоод амжаагүй юм. харин энэ удаа шинэ замаар тийш очсон гэнэ.

 

Пүрэв гаригт Белорусийн нийслэлд Украины зүүн нутгийг тохинуулах  зорилготой контактын групп гэх төлөөлөгчид уулзсан байлаа. Тэдний уулзалтаар олон улсын шинжээчдийн ослын газар хүрэх замд байлдааны ажилгаа явуулахгүй гэж тохиролцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж