Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг Лондонд болно

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг Лондонд болно

Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээг Дэлхийн санхүүгийн зах зээлийн төв болох Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монголын аж ахуйн нэгж компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Монголын хөрөнгийн бирж 2010 онд Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацаанд хамтран ажиллах мастер гэрээг үзгэлэсэн юм.

 М.ЯЛАЛТ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж