НАТО баллистик пуужин хэрэглэснийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

НАТО баллистик пуужин хэрэглэснийг үгүйсгэв

ИТАР-ТАСС/Станислав Красильников

 

Украины Зэвсэгт хүчин босогчдын эсрэг баллистик пуужин хэрэглэснийг НАТО-гийн штаб батлан мэдээлсэн тухай Германы медиа-корпораци "Deutsche Welle" дамжуулжээ.

 

"Америкийн CNN телевизийн цацсан Украины арми ойрын зайн баллистик пуужин хэрэглэсэн тухай мэдээлийг НАТО баталж байна" гэж Умард Атлантын эвслийн штаб дахь эх сурвалж хэлсэн талаар "Deutsche Welle" онцолжээ. Гэхдээ энэ мэдээллийг зөвхөн Америкийн тагнуулчдын мэдэгдэлд тулгуурласан гэдгийг эх сурвалж тэмдэглэсэн байв.

 

Харин Киев уг мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд НАТО-гийн штабын төлөөлөгч Александр Муноз мэдэгдэл хийж, “НАТО тэр зэвсгийг хэрэглээгүй юм чинь энэ талаар мэдэгдэл хийх шаардлагагүй ” гэж хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж