Аав болоод юу өөрчлөгддөг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Аав болоод юу өөрчлөгддөг вэ?

Бүх хайраа гэр бүлдээ

Би ганц охин, гурван хүүтэй. Мэдээж охиндоо амь. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би охиноо хэдэн удаа шөнө хуурайлснаа санадаггүй юм. Ганц өөдсийн чинээ юмыг ээж нь гялалзуулсан хэрэг л дээ…

Би гурамсалж гөрсөн сур шиг, галын улаан дөл шиг, монгол үндэстний бүх цаг үеийн түүхийг үүрч, хатуугаас нөмөрлөж, хайр хишгээ өгсөн Алтай, Хангай, Хэнтий нурууд шиг гурван ихэр хүүгийн ААВ.

Би цалингүй, урамшуулал бонусгүй, ээлжийн амралтгүй, 7 хоног 24 цагаар аавын ажил хийдэг. Хөвгүүдээ төрснөөс хойш би хэлээ зажилж, аярхан найтааж, яаруу сандруу сүү найруулж, найзууддаа -Үгүй! гэж хэлж, зам дээр зарим ****** гаруудад буулт хийж, "памперс аварч" … сурсан.

Би кинотеатрт -Баяртай! гэж хэлсэн.

Би бага иддэг жижиг тэрэг унаж, аялалын үүргэвчээ харанхуй өрөөндөө хийсэн.

Гэртээ ажил хийнэ гэдэг үлгэрийн далай гэдгийг ойлгодог болсон.

Би зулзагануудаа өвдөж нурмайн чимээгүй байснаас, хашгичаад чихэнд чийр болж байхад дуртай.

Орж гарахдаа гар хоосон, бие хөнгөн явах тавилангүй, амандаа юм зуухаас наагуур илжиг төрхөнд орж харагдахаас, энд тэнд явахад хүн амьтны эвэртэй туулай үзсэн харцнаас ичихгүй.

Учир нь энэ бүхэн намайг яаж өөрчилж байгааг би мэднэ.

Би тэр өөдөсхөн амьтдын амнаас гарах -Ааваа! гэх надад томдсон алдрыг сонсоно!

БИ ААВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж