Хоёр нярайд эрчимт эмчилгээ хийж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Хоёр нярайд эрчимт эмчилгээ хийж байна гэв

“Монос” эмийн сангийн салбарт худалдаалагдаж байсан “Фенобарбитал" нэртэй эмэнд хордон эмчилгээнд орсон нярай хүүхдүүдийн биеийн байдлын талаар дөнгөж сая Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус төвд өчигдөр эмэнд хордсон байдалтайгаар 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай хүргэгдэн ирж эмчилгээнд орсоноос дөрөв хоногтой нярай, мөн нэг сартай нярай нарт эрчимт эмчилгээ хийж байгаа аж. Тэдний биеийн байдал хүнд юм байна. Бусад 14 хүүхдэд мөн эмчилгээ хийж буй бөгөөд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэж эмч нар хэллээ.

Эмч нарын хэлснээр “Фенобарбитал" эмийг тунг хэтрүүлэн хүүхдэд өгсөнөөр гүн хордлогод орсон байна. Түүнээс болж хүүхдэд нөлөөлөх хоруу чанар нь өндөр байгаа аж. Үүний зэрэгцээ хүүхдүүдийн хор тайлагдлаа ч дараа нь эрсдэл ихтэй юм байна. Уушгины хатгалгаа тусах, бөөр нь амархан үрэвсэх магадлал өндөр аж.

Мөн нэг зүйлийг онцлолход, дээрх эмийг “Монос” группийн эмийн сангийн салбарт худалдаалж байсан бөгөөд тус группийн зүгээс “Эм зүйчийн алдаанаас болж 16 хүүхэд хордсон” гэдэг тайлбарыг хийж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж