Моделиуд шинэ захиалгатай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.16-нд нийтлэгдсэн

Моделиуд шинэ захиалгатай болжээ

Дотуур хувцастай моделиуд архины захиалгыг хүргэдэг болжээ. АНУ-ын Лос-Анжелес хотод дотуур хувцастай моделууд согтууруулах ундааны захиалгыг үйлчлүүлэгч нарынхаа гэрт хүргэдэг болсон байна. Энэхүү үйлчилгээг Saucey гэх спиртын төрлийн сүлжээ дотуур хувцасны MeUndies үйлдвэрлэгчийн хамт хийх болжээ.

Захиалгын цуглуулгад архи, дарс хүргэхээс гадна “шөнөдөө зочноор үлдэхэд хэрэгтэй бүгдийг” хамруулсан байна. Үүнд нь хоёр ээлжийн дотуур хувцас, оймс, цамц, шар тайлах эм мөн нарны шил зэрэг ч оржээ.

Компани нь архины хүргэлтийг шөнийн хоёр цаг хүртэл хийдэг ч моделиуд архийг зөвхөн 16-20 цагийн хооронд зөөнө. Нэг цуглуулгын үнэ нь 40-100 ам.доллар бөгөөд хорин минутын дотор хүргэдэг ажээ.

Бэлтгэсэн Ш.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж