Балбад үер болж, нуранги үүсэв

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Балбад үер болж, нуранги үүсэв

© AP Photo/Niranjan Shrestha

 

Сүүлийн гурван өдөр орсон хүчтэй борооны улмаас Балбад үер болж, газрын нуранги үүсчээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 53 хүн амь үрэгдэж, 75 хүн сураггүй алга болсон талаар Reuters агентлаг дамжууллаа. "Ойролцоогоор 200 орчим барилга бүрэн сүйрч, хэдэн зуун байшин усанд автаад байна” гэж тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Тодруулбал, тус улсын засаг захиргааны 75 дүүргийн 20 орчим нь гамшигт  нэрвэгдээд байна. Одоогоор гамшгийн бүсээс 3,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд хүмүүсийн сэтгэл санаа хямарч, 40 орчим нь эмнэлэгт хэвтжээ.

 

Долдугаар сараас есдүгээр сар хүртэл Энэтхэг, Балбад борооны улирал үргэлжилдэг. Энэ үеэр газрын нуранги, үер тогтмол гардаг бөгөөд зөвхөн энэ сарын эхээр гэхэд л Санкоши гол үерлэж, 156 хүн амь үрэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж