Мадридын багууд эхний тоглолтдоо тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Мадридын багууд эхний тоглолтдоо тэнцлээ

Өнгөрсөн улиралд Испанийн Ла лигт “Атлетико Мадрид” клуб түрүүлсэн. Харин Эзэн хааны цомд “Реал Мадрид” клуб түрүүлж, Мадридын багууд Испанид ноёрхсон. Тэгвэл өнгөрсөн шөнө Мадрид хотын хоёр баг Испанийн Супер цомын тэмцээний эхний тулаанаа хийлээ. 

“Реал Мадрид” клубын талбайд болсон энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцэж, хоёр дахь тоглолтын үр дүнгээр бүх зүйл шийдэгдэхээр боллоо.

Тоглолтын 86 дахь минутад “Реал”-ын шинэ цэрэг Хамес Родригес бужигнаан дундаас гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч 88 дахь минутад булангаас ирсэн дамжуулалтыг Рауль Гарсия мөргөж гоолдсоноор тэнцүүлсэн юм.

Хоёр багийн хариу тоглолт ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 23-нд болно. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж