Үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Дарга Си Зиньпин нар  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үзэж сонирхлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж