“Ээжээ надтай гэрлээч” 56 саяын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

“Ээжээ надтай гэрлээч” 56 саяын орлого олжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас кино театруудад гарч буй монголын уран сайхны киноны орлогыг долоо хоног бүр зарладаг. Харин зуны нэг сар кино жагсаалтынхаа мэдээллийг түр зогсоогоод байсан.  Энэ сарын 15-ны байдлаар Тэнгис кино театрт дөрвөн шинэ кино гарч байгаа бол Өргөө кино театр энэ сард “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино гарч эхлээд байна. Кинонуудын энэ сарын 15-21-ний өдрүүдэд олсон орлогын жагсаалтыг гаргахад “Ээжээ надтай гэрлээч” монголын уран сайхны кино тэргүүлсэн байна.

Кинонуудын орлогын жагсаалтыг хүргэе. 

Д/д      Нэр                                                Орлого

1.        Ээжээ надтай гэрлээч                56.676.830

2.        Миний хайр                                   1.530.908

3.        Хамгийн сайхан нь                      2.509.091

4.        Дурлалын магистр                       520.000

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж