Корпорацуудын “Дэлхийн цом”-ын төлөө өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Корпорацуудын “Дэлхийн цом”-ын төлөө өрсөлдөөн

2010 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дан ганц дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн хоорондох тэмцээн байсангүй мөн дэлхийн корпорациудын тэмцэлдээн болж байна. Хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд “Adidas”, “Nike” зэрэг компаниуд өрсөлдөж байна. “Адидас” хөлбөмбөгийн өвөө нь гэж бараг хэлж болно. Германы компани сүүлийн 40 жилийн турш Европын хөлбөмбөгийн гол спонсор байсаар ирсэн. Харин энэ жилийн дэлхийн цомын тэмцээний үеэр хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь “Найк” бөгөөд ажиглагчид түүнийг 800 паунд жинтэй спортын маркетинг дахь Америк гориллтой зүйрлүүлж байна. Аль аль компани нь олон тэрбум хүмүүсийн анхаарлыг татахыг хүсч байна. Түүнчлэн аль аль нь орлого нь жилдээ 10.9 тэрбум ам.доллараар эргэлддэг хөлбөмбөгийн салбарт ноёрхлоо тогтоохыг хүсэж байна.

“Найк” маркетингдаа ямагт оддыг ашигладаг байсан. Тус компани спортын хамгийн том ододтай хамтарч ажилладгаараа алдартай хэдий ч хөлбөмбөгийн хувьд харин тийм биш. Өрсөлдөгч “Адидас” компани хэдийнэ хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны ивээн тэтгэгч болсон. Тэгвэл “Найк” яаж өрсөлдөх вэ? Спортын шинжээч Матт Пауэлл “Найк бол партизаны маркетинг, занганд хийх маркетингаар мэргэшсэн. Тиймээс ч хөлбөмбөгийн салбарт хүч түрэн орж ирж байгаад гайхах зүйлгүй” гэж ярьж байна. “Тэд үүнийгээ Лос Анжелесын олимпын үеэс эхэлсэн. “Найк” бүхий л байшингийн ханыг худалдан авч өөрсдийн далбаа, тэмдгүүдийг байрлуулж байсан. “Найк” партизаны маркетинг хийхдээ үнэхээр гаргуун. Тэд ямар нэг байдлаар заавал нэрээ гаргадаг” гэж ярьж байна.

Гэвч түүний өрсөлдөгч “Адидас” байр сууриа л тавиад өгчихгүй. Тэмцээн эхлэхээс өмнө “Адидас “компанийн гүйцэтгэх захирал Херберт Хайнер “CNN” агентлагийн сурвалжлагчид “Бид Дэлхийн цом болж байгаад үнэхээр баяртай байгаа. Бид өндөр зорилт тавьсан. Бид өмнөхөөсөө илүү их бараа бүтээгдэхүүн зарж чадна гэж найдаж байна. 2008 онд бид 1.3 тэрбум еврогийн орлого олж байсан. Бид энэ тоог давуулж чадна гэж туйлын итгэлтэй байна” гэж ярьсан. Хөлбөмбөг АНУ-д Европ шиг тийм ч их олны сонирхол татдаггүй нь “Найк”-ын хувьд асуудал болж байгаа. Энэ жилийн Дэлхийн цомын тэмцээнд “Найк” компани АНУ, Их Британи, Португаль, Голланд гэх мэт улсуудыг багтаасан есөн орны багийг ивээн тэтгэж байгаа.

Ивээн тэтгэж байгаа багуудынх нь тоглогчид бүгд Азид дахин боловсруулсан пластик савнаас бүтсэн хувцаснуудыг өмсч жигдэрсэн. Үүнээс үзэхэд Дэлхийн цомын тэмцээний үеэр хөлбөмбөгөөс дэлхийн алдартай компанийн логонуудын хоорондоо хэрхэн тэмцэлдэхийг харах сонирхолтой бөгөөд ширүүн тэмцэл болж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж