Зайсан толгой өнгө нэмэв

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Зайсан толгой өнгө нэмэв

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Халхын голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/532 тоот захирамжаар Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлах ажлыг өнгөрсөн сарын 16-наас энэ сар 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэжээ. Уг ажлыг “Уран холболт” ХХК хариуцаж ажилласан байна. Ингэснээр Зайсан толгой руу өгсөх шат, автомашины зогсоол, Зөвлөлтийн дайчдын алдрыг мөнхлөх хөшөө, хөшөөний дотор талын мазайкан чимэглэлийн засварын ажлыг дуусгаж сэргээн засчээ.

Мөн хөшөөний урд хэсгийн эгц хадан ирмэгийг хамгаалсан хашааг барьж байгуулсан юм байна.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж