Орост эбола вирусын эсрэг туршилтын вакцин бүтээв

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

Орост эбола вирусын эсрэг туршилтын вакцин бүтээв

 

Эбола хижиг өвчний эсрэг туршилтын вакциныг Орост бүтээжээ. Эмчилгээний өмнөх туршилт тус вакцины эхний эерэг үзүүлэлтийг харууллаа гэж Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгджээ. Эрүүл мэндийн яамны Ивановын хүрээлэнгийн ажилтнууд Гвиней улсаас буцаж иржээ. "Бид өвчнийг өдөөгч, түүний шинж тэмдгийн талаар мэдлэгтэй болсон. Туршилтын вакцин эмчилгээний өмнөх туршилтаар сайн үр дүн харууллаа" гэж Оросын сайд мэдэгджээ. Одоо вакцины туршилт үргэлжилж байгаа аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж