Уулзалт болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Уулзалт болж өнгөрлөө

Мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэгч М-Си-Эс Электроникс компаниас зохион байгуулсан “Үр ашигт байгууллага ба дата центр” нэртэй мэдээллийн технологийн уулзалт-семинар Хаан Паласын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

Өнөөдөр банк санхүү, уул уурхай, үүрэн телефон, эмнэлэг, сургууль, сонин, телевиз гээд бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, тэр хэрээр харилцагч, хэрэглэгчдийн тоо өсч, үйл ажиллагааны чухал хэрэгцээт түүхэн мэдээллийн цар хэмжээ улам бүр нэмэгдсээр байна. Энэхүү цагаар бус хором тутамд өсөн нэмэгдэж буй хэрэгцээт мэдээллүүдийг нэгдсэн баазад хадгалах, аюулгүй байдлыг найдвартай хангахад “дата центрийг зөв удирдах” асуудал өнөөгийн нэн чухал сэдэв болсон билээ. Dell брэндийн албан ёсны дистрибьютерээр 10 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа М-Си-Эс Электроникс компани өөрийн харилцагч байгууллагууддаа зориулан энэхүү амин чухал асуудлыг оновчтой шийдэх талаар гадны мэдлэг, туршлагуудыг солилцох зорилгоор Dell Global Business Center-ээс дата центрээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг урин энэхүү уулзалт-семинарыг зохион байгуулсан байна.

Тус уулзалт-семинараар Dell-ийн төлөөлөгчид нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх мэдээллийн технологийн чиг хандлага болон Ази Номхон далайн бүс нутгуудад дата центрийг оновчтой байршуулан удирдаж, байгууллагынхаа үр ашгийг бодитойгоор нэмэгдүүлсэн практик жишээнүүдийг танилцуулсан юм. Үүний дараагаар виртуалчлалын туслалжтайгаар дата центрийг үр дүнтэй удирдах зөвлөгөөг Монголын хэрэглэгчдэд хүргэж, санал бодлоо нээлттэй солилцлоо. Тус уулзалтын үеэр М-Си-Эс Электроникс компанийнхан Dell корпорациас хамгийн сүүлд гаргаад байгаа дата центрийн дэвшилтэт шийдэл, тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргаж, газар дээр нь ажиллуулан, туршин үзүүлсэн нь уулзалтанд оролцогчдын анхаарлыг ихээр татсан юм.

Уулзалтын талаар салбарын мэргэжилтнүүд дурьдахдаа “Мэдээллийн технологийн зохистой ашиглалт нь байгууллагын үйл ажиллагаагаа илүү уян хатан болгох, өрсөлдөөнд амжилттай орших үндэс суурь нь болж байдаг. Өнөөдөр томоохон байгууллагууд мэдээллийн технологийн дэд бүтэцдээ, тэр дундаа сервер, хадгалах төхөөрөмжинд их хэжмээний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ удаагийн сургалтаар энэхүү хөрөнгө оруулалтын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж ашиглалтын зардлыг 50% хүртэл бууруулж, бусад хөрөнгө оруулалт руугаа мөнгөө зарцуулах боломж, бололцоог нээн харуулсан нь практик байдалтай шууд уялдсан, үр дүнтэй уулзалт боллоо” хэмээн ам сайтай байв.

М-Си-Эс Электронис компани нь дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлага, дэвшилтэт шийдлүүдийг нь өөрийн хэрэглэгч, харилцагчиддаа цаг алдалгүй танилцуулж, тэдний бизнесийн үйл ажиллагаа, амьдралд илүү дэвшилтүүдийг бий болгох боломжуудыг хангаж байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж