Цэцээ гүний хогийг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Цэцээ гүний хогийг цэвэрлэжээ

Хууль сахиулахын их сургууль, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажилладаг байна. Хамтын ажиллагааны хүрээнд ХСИС-ийнхан өчигдөр Богдхан уулын Цэцээ гүн орчмыг цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд тус сургуулийн 150 орчим сонсогч, албан хаагч оролцсон байна. Энэ удаагийн цэвэрлэгээгээр 120 орчим шуудай хог гарсан нь өмнөх жилийнхээс багассан байлаа гэв.

В.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж