Гурван сая ам долларын буцалтгүй тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Гурван сая ам долларын буцалтгүй тусламж олгоно

Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүст үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 3 сая ам долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийг хэрэгжүүлэх талаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга, Хатгал тосгоны Захирагч болон нутгийн иргэдтэй өнгөрсөн долоо хоногт уулзсан юм. Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, байгальд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтэц бий болно. Мөн экологид ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээг төрийн дэмжлэг, зохицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдааг  хангасан ногоон хөгжлөөр хангахад чиглэх юм.

В.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж