Мисс Н.Ану дэд байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Мисс Н.Ану дэд байрт шалгарлаа

БНХАУ-д наймдугаар сарын 12-29-ний хооронд зохион байгуулагдсан “World bikini model international 2014” тэмцээнд манай улсаас мисс Н.Ану оролцож, дэд байрт шалгарлаа. Дэлхийн 48 орны бүсгүчүүд оролцсон тус тэмцээнд Словак улсын гоо бүсгүй тэргүүн байрт шалгарсан бол Монголын Н.Ану дэд байрт шалгарч Албан улсын мисс гуравдугаар байрт шалгарлаа. "21" гэсэн дугаартай оролцсон Н.Ану тус тэмцээний ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналыг мөн хүртсэн байна. Тэрээр “Miss Mongolia-2013” наадмын титмийн эзнээр шалгарч байжээ. 

“World bikini model-2014” тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ч.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж