ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны даргатай уулзлаа

 Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.О.Ромодановскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох боломжийн талаар санал солилцлоо.

Ноён К.О.Ромодановски ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа бөгөөд  өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба, Хил хамгаалах албатай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж