Орос, Монголын албан ёсны хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Орос, Монголын албан ёсны хэлэлцээ эхэллээ

 Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ. Хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх  үүднээс гурван багц сэдвийн хүрээнд 13 гэрээнд гарын үсэг зурна.

Нэгдүгээрт, төмөр замын багц асуудал. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг хөндөн ярилцана. Мөн  хоёр улсын хувь нийлүүлсэн “УБТЗ”-ын  1949 онд байгуулсан нууц гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, “УБТЗ”-ыг хос төмөр замтай болгох, дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах талаар ярилцах юм.  Түүнчлэн Хятадаас Европ руу, Оросоос Хятад руу гарах бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулах талаарх асуудал ч хөндөгдөх аж.

Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх багц асуудал багтаж байна. Монголоос Орос руу экспортолж байгаа мах, махан бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх саналыг Монголын зүгээс тавихаар болжээ.

Гуравдугаарт, ОХУ руу гаргаж байгаа барааг квотгүй болгох багц асуудлыг ярилцах юм байна. Мөн хоёр улсын төв банк хооронд  рубль, төгрөгийн  своп хэлэлцээр хийх талаар хэлэлцэх аж. Түүнчлэн хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлыг энэ үеэр ярилцана.

Түүнчлэн,

-Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр

-Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол 

-ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ

-"Оросын төмөр зам" болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ

-Хоёр улсын дунд 30 хоногийни хугацаатай харилцан визгүй зорчих гэрээ

-"Аэрофлот" болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг

-"Орос улс өнөөдөр" агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд гарын үсэг зурна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж