В.Путин: Бидэнд арвин туршлага бий

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

В.Путин: Бидэнд арвин туршлага бий

Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин  Монголд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр орны ерөнхийлөгч нар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Тэрбээр "Халх голын байлдаанд Монгол Оросын цэргүүд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулан Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарт  цаашид хэрхэн ажиллах талаар  ноён Ц.Элбэгдорж бид хоёр ярилцах болно. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр үйлдвэрлэлийг бий болгох, худалдааг хөгжүүлэх, уламжлал харилцааг сэргээх талаар анхаарч ажиллах юм. Орос, Монгол хоёр орны хувьд хамтын ажиллагааны арвин туршлага бий.  Хоёр улсын хамтарсан  компани болох "Эрдэнэт" үйлдвэр гэхэд Монголын ДНБ-ий 20 хүртлэх  хувийг дангаараа хангаж байна. Агаарын тээврийн салбарт хамтарч ажиллана. Хоёр улсын хувьд харилцан визгүй зорчих талаар шийдвэрлэлээ. 

Хэлэлцээрийн явцад Монгол, Орос хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах талаар эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж хэллээ. Манай улсын зах зээлд нийлүүлж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд татварын хязгаарын цуцлах талаар бид дахин ярмилцах болно.  Мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага хангасан тохиолдолд Монголоос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох  бүрэн боломжтой" гэдгийг онцоллоо.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж