Путин Алтайн хязгаарт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Путин Алтайн хязгаарт ажиллаж байна

ИТАР-ТАСС/ Алексей Дружинин

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Алтайн хязгаарт ажиллаж байна. Өнөөдөр тэрээр Оросын хязгаар нутгуудад 2013 онд болсон үерийн ул мөрийг арилгах ажилд зориулсан зөвөлгөөн хийж байна.

 

Алтай улсын болон Алтайн хязгаарын захирагчдийн үүргийг түр гүйцэтгэгч Александр Бердников, Александр Карлин нарын ажлын тайланг тэр сонслоо. Мөн тэрээр Кош-Агачийн нарны цахилгаан станцын нээлтийн видео хурал хийлгэж байна.

 

Сибирь, Алс Дорнодын үерийн үр дагаварыг арилгах ажил

 

Алс Дорнодын үерийн ул мөрийг арилгах ажиллагааг Путин байнгын хяналтдаа авсан байгаа.  

Сибирийн шар усны үер

 

Путин 2013 оны үерт автсан бүх бүсээр орон нөхцөл байдалтай нь танилцсан юм. Түр хорогдох байрнуудад амьдарч байсан хүмүүсийн хамт Путин шинэ оноо Алс Дорнодод угтсан ба тэрээр гамшигт нэрвэгдсэн районууд өвлийг хэрхэн даваж буйтай нь танилцжээ.

 

В.Путин гамшигт нэрвэгдэгсэдэд туслах талаар есдүгээр сарын 1-нд Якутск хотод ярилцсан байна. Тэрээр гамшигт нэрвэгдэгсэдийн ихэнх нь шинэ сууцтай болсныг хэлээд энэ сарын сүүлч гэхэд бүх асуудал шийдэгдсэн байх ёстойг сануулжээ. Алтай улсад Путин баасан гариг хүртэл ажлаад бямба гаригт Кызыл хотод очин Тыва улсын Оросын бүрэлдэхүүнд орсоны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

 

ЛАВЛАХ: Алс Дорнодын үер

 

Алс Дорнодод маш их өргөн уудам нутгийг хамарсан үер 2013 оны зун намар болсон билээ. Найман сая кв.км нутгийг хамаарсан гэдгээр тэр үер Оросын дээд амжилтын номонд бичигдсэн юм. Үерт Амур, Еврейн автономын муж ба Хабаровскийн хязгаар нэрвэгдсэн. 180 мянган хүнийг үерийн хохирогч гэж үзсэн ба нийт хохирлын хэмжээ нь 500 тэрбум рубль болжээ. Үерт 12 мянган сууц, 20 мянган эдлэнгийн газрууд ба 400 гаруй нийгмийн зориулалтын байгууламжууд живсэн. Гамшгийн бүсээс 32 мянган хүнийг нүүлгэж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж