ДЭМБ: “Эбола”-гаар 2105 хүн нас бараад байна

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

ДЭМБ: “Эбола”-гаар 2105 хүн нас бараад байна

AP Photo/Abbas Dulleh

 

Эбола вирусийн  өдөөсөн өвчний улмаас Баруун Африкт нас барагчдийн тоо 2105 хүн болсон ба өөр 3967 хүн өвчилсөн байна.  Эм  тариа, вакцин  хийгдээгүй байгаа өвчний улмаас Либерид хамгийн олон 1089 хүн амиа алдсан байна. Энэ бүгдийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  баасан гаригт тараасан  илтгэлдээ өгүүлжээ.

 

"Сүүлийн гурван долоо хоногийн дотор долоо хоног бүр өвчний  200 тохиолдол бүртгэгдсэн өвчний дэгдэлт хамгийн өндөртэй орон нь Либери хэвээр үлдлээ. Лофа, Монтсеррадомужуудад өвчний дэгдэлт өндөр байнаж гэж илтгэлд тэмдэглэв. Хөрш Сьерра-Леоне улсад долоо хоногт 150 хүн өвчилж байгаа гэнэ.

 

ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах Мари-Поль Кини мэдээлснээр одоо өвчний эсрэг ирээдүйтэй гэх хоёр вакцин  эмнэлэгийн туршилтад байгаа ба ирэх арваннэгдүгээр сард бэлэн болох ажээ. Хүмүүст  турших нь амжилтай болбол эдгээр вакциныг  өвчний голомтын орнуудад шууд хэрэглэж эхлэх  гэнэ.

 

Кинийн хэлсэн хоёр төрлийн вакцины тоонд шимпанзе бичний аденовирусийн эсрэг эмний бааз дээр бэлтгэсэн эм байгаа аж. Туршилт эхлээд АНУ, Их Британид туршигдах ба  жилийн эцэс гэхэд энэ вакцины 15 мянган тунг бэлтгэх ажээ.

 

Хоёр дахь туршилтын эмэнд нь Эбола вирусийн генд оруулах везикулярын стоматитийн  рекомбинатын  вирусийн вакцин орж байна. Эмнэлэгийн туршилтийн тодорхой үр  дүн  байхгүйд л хамаг хүндрэл байгаа ажээ. Яг одоо 800 ширхэг тун бэлэн болсон вакцины  туршилт ойрын үед эхлэх ажээ. Энэ өвчинтэй тэмцэх ДЭМБ-ын “замын зургийн” дагуу, вирусийн дэгдэлтийг зогсооход 6-9 сар хэрэгтэй бөгөөд энэ хугацаанд 20 мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна. Дэлхийн хэмжээнд энэ өвчнийг ялахад 600 сая доллар шаардлагатай байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж