Сонгуулийн өдөр болсон нээлт

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдөр болсон нээлт

“Сонгуулийн өдөр хэзээ билээ багш аа”…Асрамжийн гараас бүтэн өнчин хүүхдүүд өргөж авдаг өдрийг “Сонгуулийн өдөр” гэж нэрлэдэг аж. Асрамжийн газарт найзалсан дөрвөн найзыг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэдэг. Хэдийгээр хувь тавилангийн эрхээр өөр өөрсдийн амьдралаар амьдрах ч тэд өөрсдийн үнэнч нөхөрлөлөө мартдаггүй…

“Хувьсал” продакшны хоёр дахь уран бүтээл нээлтээ хийлээ. Тус продакшны анхны дэлгэцийн уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээгээд амжсан билээ. Тэдний хоёр дахь уран бүтээлийн нээлт есдүгээр сарын 5-нд “Тэнгис” кино театрт урьдийн адил нилээд хөл хөдөлгөөн, шуугиантай боллоо. Хэдийгээр “Зүрхээр наадагч” киноны нээлт 17.00 цагт байсан ч “Тэнгис” кино театрын үүдэнд хүмүүс 16.00 цагаас эхлээд л цуглаж уран бүтээлчдийг тэсэн ядан хүлээж байсан юм.

Харин тэднийг хүлээж байх зуураа үзэгчид хэд хэдэн уран бүтээлчдийн бүтээлийг сонсоод амжсан билээ. Мөн “Зүрхээр наадагч” бүтээлийн ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар ажилласан “Хишиг гурил” компаний хамт олон үзэгчдийн дунд хөгжилтэй уралдаан тэмцээнүүдийг явуулж ирсэн үзэгчдийг уйдаасангүй. “Хишиг гурил” компаний хувьд Монголд хөх тарианы гурилыг эх орондоо үйлдвэрлэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийхээ дээжээр тэмцээний оролцогчдыг урамшууллаа.

Нээлтийн үеэр тус киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, “Зүрхээр наадагч” бүтээлийн зохиолыг Соёлын тэргүүний ажилтан “Хувьсал” продакшны залуу жүжигчин А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг найруулагчаар ажилласан байна.

“Зүрхээр наадагч” бүтээлийн нээлтийн фото цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж