Хоёр жүдоч паралимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Хоёр жүдоч паралимпийн эрхээ авлаа

АНУ-ын Денвер хотод пара жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг тамирчин өрсөлдсөн. Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд барилдсан Б.Ууганхүү, 66 кг-д зодоглосон А.Мөнхбат нар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч дийлджээ. Гэхдээ тэд 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотод болох зуны паралимпийн наадамд оролцох эрхтэй болов. Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг болон эрэгтэйчүүдийн 73, 90 кг-д барилдсан манай жүдочдын мэдээлэл хараахан ирээгүй байна.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж