Хатан хааныг шотландчуудын референдум түгшээв

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Хатан хааныг шотландчуудын референдум түгшээв

 

Нийгэм судлаачдын мэдээгээр бүс нутгийн оршин суугчдын олонх нь Их Британиас Шотландыг тусгаарлахын төлөө байна.

 

Их Британийн хатан хаан II Елизавета Шотландын оршин суугчид ирэх бүх нийтийн санал асуулгаар бүс нутгаа Нэгдсэн вант улсаар тусгаарлахын төлөө санал өгч магадгүй байгаад “маш ихээр түгшиж байна” гэж The Sunday Times сонинд өгүүлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ.

 

 

Хааны гэр бүлийн туслахууд, сайд нар ба депутатууд бүгд л хатан хаан Нэгдсэн вант улсыг бүрэн бүтэн байлгахын төлөө хатуу зогсдог гэж хэлж буйг сонин онцолсон байна. Шотланд тусгаарлахаар санал өгнө гэдэгт хатан хааны гэр бүл “ихээхэн түгшиж байгаа” ажээ.

 

Шотландын тусгаар тогтнолын төлөө талынхны ялалт нь “хаант засаглалыг”  хэцүү байдалд оруулан хатан хааны төрийн тэргүүний үүрэгтэй холбоо бүхий Үндсэн хуулийн хямралыг гаргах болно гэж өндөр тушаалын эх сурвалжууд мэдээлж байна.

 

Олон хүн үүнд санаа зовох  зүйлгүй мэтээр ярьж байгаа ч одоо энэ талаар нилээдгүй зовинолтой байна хэмээн хатан хаанд ойр эх сурвалж өгүүлжээ.

 

YouGov гэх олон нийтийн санал бодлыг судлах албанаас The Sunday Times сонины захиалгаар явуулсан олон нийтийн асуулгааар тусгаар тогтнолын талынхан 51 хувьтай байв.

 

“Шотланд тусгаар тогтносон орон байх ёстой юу?  гэсэн асуултад шотландчуудын ихэнх санал өгвөл тэр бүс нутаг 2016 оны гуравдугаар сарын 24-нд Их Британийн бүтцээс гарах болно.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж