&#34Боинг&#34-ийн унасан шалтгааныг гадны нөлөөтэй гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

&#34Боинг&#34-ийн унасан шалтгааныг гадны нөлөөтэй гэв

Архив ИТАР-ТАСС/ Зураб Жавахадзе

 

Украинд сүйрсэн Малайзийн "Boeing" онгоц техникийн асуудал үүссэн гэх ямар нэгэн дохио өгөөгүй гэсэн мэдээлэл Нидерландын нийтлүүлсэн урьдчилсан илтгэлд дурьдагджээ.

Мягмар гаригт танилцуулсан Нидерландын Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд “Нисгэгчдийн бүхээгт техникийн асуудал гарсан гэх ямар нэгэн дохио илрээгүй. Техникийн саатал эсвэл нисгэгч нарын алдаанаас болж уг осол гараагүй. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр,  Малайзийн нисэхийн компанийн МН17 нислэгийн "Boeing" 777-200 онгоцны сэгний тарж унасан байдал нь онгоц агаарт задарч сүйрснийг харуулж байна. Өндөр хурд, хүчтэй эд зүйлс онгоцыг онож, улмаар агаарт задран дэлбэрсэн" хэмээн илтгэлд өгүүлжээ.

Гэхдээ онгоцыг агаарт бутаргаж унагасан гадаад хүчин зүйлийн  талаар илтгэлд тодорхой дурьдсангүй. Нислэг 17.20 цаг хүртэл хэвийн явагдсаныг нисгэгч нарын яриа  гэрчилж байгаа гэдгийг харин онцлон тэмдэглэсэн байна.

"Онгоцны ослын шалтгааныг бүрэн тогтооход нэмэлт мөрдөн байцаалт, шалгалт явуулах хэрэгтэй. Бид эцсийн дүнг нэгтгэсэн илтгэлээ 2014 онд багтаан мэдээлнэ" гэж шинжээчид мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж