Яценюк авлига, Орос хоёрыг дайснаа гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

Яценюк авлига, Орос хоёрыг дайснаа гэв

Украины ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэхдээ Украины гол дайснаар авлига, Орос хоёрыг нэрлэв.

 

 

“Бидэнд хоёр гол дайсан байна. Авлига бол манай дотоодын дайсан. Орос бол манай гадаадын гол дайсан” гэж тэрээр Украины Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр хэлжээ. Хуралдаанд ерөнхийлөгч Петр Порошенко оролцсон байв.

 

Өмнө мэдээлж байснаар, Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Украины сөргөлдөөний шалтгаан нь авлига, дээрэм, засгийн уналт гэсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж