Herbalife хөлбөмбөгийн Эрчим багтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

Herbalife хөлбөмбөгийн Эрчим багтай хамтран ажиллана

Herbalife нь 2014-2016 онд хөлбөмбөгийн Эрчим багтай албан ёсоор хамтран ажиллах боллоо.

2014 оны 9 – р сарын 11, Улаанбаатар хот. Herbalife нь Эрчим хөл бөмбөгийн шигшээ багийн албан ёсны шим тэжээлийн нийлүүлэгч болж, хамтран ажиллах хоёр жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу Herbalife-ын мэргэжилтнүүд Эрчим хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч, эрүүл мэндийн ажитлнуудтай хамтран багийн шим тэжээлийн хөтөлбөрт Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх тал дээр нягт холбоотой ажиллана. Herbalife нь Эрчим багийг хэрэгцээтэй шим тэжээлээр бүрэн хангах ажээ.      

Гэрээнд заагдсанаар Эрчим багийн тоглогчид Herbalife-ын лого бүхий өмсгөл өмсөх бөгөөд Монголын Үндэсний Лиг, Монголын Боргио Лиг, Монголын Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээн гэх мэт бүхий л лигийн тэмцээнүүдэд болон энэ оны 9-р сард Ерөнхийлөгчийн нэрийн дор Шри Ланкад зохион байгуулагдах тэмцээний үеэр тус өмсгөлийг өмсөх юм. Мөн Эрчим багийн тоглодог стадионд Хербалайфын сурталчилгааг байршуулах бөгөөд үйл ажиллагааны талаарх мэдээллийг Эрчим багийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх зэрэг хэд хэдэн сурталчилгааны ажлууд төлөвлөгдөөд байна. Хербалайф нь Эрчим багийн зургийг ашиглах эрхтэй байх бөгөөд тоглогчдын болон багийн эмчийн фото, видео зураг авалтыг хийх ба зарим тоглогчдыг өөрсдийн үйл ажиллагаанд урьж оролцуулах юм.    

Herbalife-ын ОХУ, ТТУХ улсуудын хамтын нийгэмлэг (хуучин ЗХУ-д байсан орнууд), Монгол, Балтийн тэнгисийн орнууд, Израйлыг хариуцсан Дэд ерөнхийлөгч Стивен Кончи хэлэхдээ: “Бидний үүрэг бол Монголчуудад зөв зохистой, тэнцвэртэй шим тэжээл нийлүүлэх, эрүүл аж төрөх хэв маягийг бий болгоход хувь нэмрээ оруулах явдал юм. Тиймээс Монголын шилдэг хөл бөмбөгийн багтай хамтран ажиллах болсон нь бидний дээрх үүргээ биелүүлэхэд дус төхөм болж байгааг онцлон тэмдэглэж байна” гэж ярилцлагандаа дурдлаа. Тэрээр мөн “Бид бодит эерэг үр дүнг гаргах зорилгоор тамирчддад зориулсан шим тэжээлийн хөтөлбөрт Herbalife-ын бүтээгдэхүүнийг оруулах бөгөөд Herbalife-ын мэргэжилтнүүд багийн дасгалжуулагч болон эрүүл мэнд хариуцсан ажилтантай хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна. Бид хамтран ажилладаг бүх багуудтай энэхүү зарчимд тулгуурлан ажилладаг бөгөөд Эрчим багтай ч мөн адил түвшинд хамтран ажиллах болно” гэжээ.   

Эрчим багийн захирал Ч.Баясгалан: “Бид олон улсад нэр хүндтэй шим тэжээлийн компани болох Herbalife-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бид тоглогчдынхоо шим тэжээлийн хөтөлбөрт Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг оруулахын тулд тэдний мэргэжилтнүүдтэй нягт хамтарч ажиллах байна. Herbalife бол Спартак Москва, Шахтер Донецк, Лос Анжелес Галакси гэх мэт томоохон багууд болон дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Кристиано Роналдогийн итгэлийг хүлээн хамтран ажилладаг шим тэжээлийн тэргүүлэгч компани юм. Хербалайфтай хамтран ажилласнаар манай тоглогчид бие махбодын хувьд эрүүл байж, тоглолтондоо илүү сайн амжилт гаргана гэж найдаж байна” гэлээ.  

Шим тэжээлийн хэрэглээг хариуцан ажиллаж байгаагийнхаа хувьд Herbalife нь тоглогчдын шим тэжээлийн хөтөлбөрийг сайжруулах тал дээр багийн эмчтэй хамтран ажиллах болно. Herbalife-ын бүтээгдэхүүнийг ахлах дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор хэрэглэх бөгөөд тэрээр талуудын хамтран ажиллах болсон талаар ийнхүү мэдэгдлээ. “Олон улсын шим тэжээлийн мэргэжилтэн болох Herbalife-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Тамирчдын гаргах амжилт тухайн тамирчны авч буй шим тэжээл, хоолны дэглэмтэй салшгүй холбоотой байдгийг хүн бүр мэднэ. Бид бүтээгдэхүүнүүдийг судалж үзэхэд Herbalife-ын бүтээгдэхүүнүүд спортын шим тэжээлийн хамгийн өндөр шаардлагад нийцэж байсан юм. Herbalife нь дэлхийн шилдэг тамирчидтай хамтран ажилладаг туршлагатайгаас гадна бүтээгдэхүүнүүд нь /бидэнд тун чухал/  допингийн эсрэг сертификат гэх мэт шаардлагатай бүхий л баталгаа, зөвшөөрөлтэй байдаг.” 

Herbalife бол дэлхийн хөлбөмбөгийн од Кристиано Роналдо (Португал) болон дэлхийн шилдэг багууд болох Спартак Москва (Орос), Шахтер Донецк (Украйн), БЭЙТ (Беларус) багуудын шим тэжээлийг хариуцан, хамтран ажилладаг бөгөөд Лос Анжелес Галакси (АНУ) багийн голлох спонсор компани юм.

Нэмэлт мэдээллийг доорх хаягаар лавлана уу.

О. Энхбат

Утас:  +976 11 324 377

E-mail: enkhbat@breakthroughpr.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж