С.Батцэцэг Японы бөхийг яллаа

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг Японы бөхийг яллаа

Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн Узбекийн Ташкент хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 75 кг, 85 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно.

63 кг-ын жинд Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг барилдаж байна. Тэрээр эхний тойрогт Японы бөх Рио Ватаритай барилдаж цэвэр яллаа. Барилдааны сүүлчийн минутад 2:4-ийн харьцаагаар ялагдаж явсан С.Батцэцэг цаг дуусахаас 20 секундын өмнө 6 оноо аваад зогсохгүй өрсөлдөгч бөхөө цэвэр яллаа.

С.Батцэцэг дараагийн тойрогт АНУ-ын бөх Елена Приожковатай барилдана. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Пирожкова ОХУ-ын харьяат бөх юм.

Барилдааныг http://unitedworldwrestling.org шууд дамжуулан үзүүлж байна.

Дөнгөж сая Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Японы шигшээ багийн тамирчин Ватари Риотой эхний тойрогт учраа таарч цэвэр яллаа. Тэгвэл одоогоос нэг жилийн өмнө Улаанбаатар хотноо болсон “Mongolia open” олон улсын тэмцээний  63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Япон Улсын шигшээ багийн тамирчин Ватари Рио “Ташкентад болох ДАШТ-д С.Батцэцэгт “гэнэтийн бэлэг” бэлдэнэ хэмээн ярьж байсан юм. Түүний 2013 оны тавдугаар сарын 16-нд “Зууны мэдээ” сонинд “С.Батцэцэгт барих гэнэтийн бэлэг бий” гэсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж