АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокуророос АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай маш нууцын зэрэглэлтэй бичгийг УИХ-д ирүүлээд ажлын тав хоног өнгөрөх гэж байна. Уг асуудлыг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Хугацааны тал нь өнгөрөх гэж байгаа тул ирэх долоо хоногт УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Даваа гаригт намын бүлгүүд, мягмар гаригт Хууль зүйн байнгын хороо АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэж, пүрэв гаригт  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Хаврын чуулганыг энэ сарын 9-нд өндөрлүүлэхээр ярилцжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж