Порошенко Донбасст онцгой дэглэм санал болгов

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Порошенко Донбасст онцгой дэглэм санал болгов

Петр Порошенко. Фото: Иван Коваленко / "Коммерсантъ»

 

Украины ерөнхийлөгч Порошенко Донбассын зарим нутаг дэвсгэрт онцгой дэглэм тогтоох тухай хуулийн төслийг Дээд радад хүргүүлжээ. Хуулийн төслийг депутатууд энэ даваа гаригт хүлээж авсан талаар "Украинская правда» сонинд мэдээлжээ.

 

Хуулийн төслөөр Донецк, Луганск мужуудын зарим нутагт буюу босогчдын хяналтын нутаг дэвсгэрт гурван жилийн хугацаатай орон нутгийн захиргааны онц дэглэм тогтоох ажээ. Орон нутагт ардын цагдан сэргийлэхийн отряд байгуулах, нутгийн удирдлагыг явуулах, мөн тэнд ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус орон нутгийн сонгууль явуулах зэргийг нь зөвшөөрч байгаа аж. Түүнчлэн тусгай ажиллагааны бүсэд  Киев эдийн засгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд шаардагдах  хөрөнгийг төсөвт суулгаж өгөхөөр болжээ. 

 

Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улс ерөнхийлөгч Украины ерөнхийлөгч Порошенкогийн санал болгож байгаа төслийг чухал биш, хуулиа өөрсдөө батална гэж үзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж