НИТХ-ын Тэргүүлэгчдийг шинээр томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Тэргүүлэгчдийг шинээр томиллоо

Нийслэлийн ИТХ-ын XIX ээлжит хуралдаан болж, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын Хуралдааны дэгийн 7.6-д Тэргүүлэгчдийг жил бүр эргэлтэд оруулна гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд Тэргүүлэгчдэд нэр дэвшигчийг санал оруулж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Ардчилсан намаас Ж.Амарсанаа, Т.Бат-Эрдэнэ, Т.Болдбаатар, А.Гантулга, Ц.Одонтунгалаг, С.Очирбат, Монгол Ардын намаас Т.Гантөмөр, Г.Ганбаяр, Б.Энх-Амгалан, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Л.Шагдаррагчаа нар томилогдон, ажиллахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж