Нью-Йоркт 100 гаруй эсэргүүцэгчдийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт 100 гаруй эсэргүүцэгчдийг саатуулав

REUTERS/ Adrees Latif

 

Хүрээлэн буй орчныг бохирдуулагч түүхий эдийн корпорациудын эсрэг эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байсан 100 гаруй хүнийг Нью-Йорк хотын цагдаагийнхан барин саатуулсан тухай RT мэдээлжээ.

 

Нийт  2000 гаруй жагсагчид "Уолл Стритийг дүүргэ" (Flood Wall Street)  гэсэн арга хэмжээнд нэгдэн Нью-Йоркийн Санхүүгийн дүүрэгт  суулт хийн гудамжны хөдөлгөөнийг бараг найман цаг хаажээ.

 

REUTERS/ Adrees Latif

 

Нью-Йоркийн Цагдаагийн газрын ажилтнууд эсэргүүцэгчдийг олон нийтийн хэв журам зөрчлөө хэмээн буруутган  барин саатуулсан байна. Жагсагчдад эсэргүүцэл явуулах цагдаагийн зөвшөөрөл байгаагүй гэнэ. Мөн тэд  барин саатуулж байхад нь эсэргүүцэл гаргаагүй байна. Харин тэд “Бид эргэн ирцгээнэ!”, “Уолл Стритийг баривчил!" гэж уриа хашгирч байлаа.

 

"Flood Wall Street"  хөдөлгөөнийхөн  цаг уурын өөрчлөлттэй нэн даруй тэмцэхийг шаардаж байгаа юм. “Хөдлөх цаг 25 жилийн өмнөөс тохиосон ихээхэн  хойрго хандсаар ирлээ” гэж тэд хэлжээ.

 

REUTERS/ Adrees Latif

Flood Wall Street  Манхэттенд

 

"Конгресс  хөдлөхгүй байна, Капиталист систем ерөнхийдөө даяарчлалын дулааралд анхаарал хандуулахаа больсон” гэж жагсаалд оролцогч Эннис гэдэг эмэгтэй өгүүлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж