Мод бэлтгэх төлбөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Мод бэлтгэх төлбөр нэмэгджээ

-Харин түлээний зориулалтын мод бэлтгэлийн төлбөрийг хэвээр үлдээжээ-

 

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж, зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр төлбөр төлөх бол ой модонд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үеэр бэлтгэсэн модонд төлөх төлбөрийн хэмжээ харьцангуй  бага байхаар тогтоосон байна. Мөн ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг мод бэлтгэх арга, огтлолтын төрөл, мод бэлтгэлийн зайнаас хамааруулан ялгавартай тогтоосон байна. Харин орон нутгаас ирсэн саналыг үндэслэн түлээ /шинэс мод/-ний төлбөрийг нэмэгдүүлээгүй  бөгөөд ойгоос нэг шоометр түлээ /шинэс мод/ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ нь 800–4250 төгрөг байсныг 855 –4250 төгрөг болгожээ. Түлээний мод гэж хэрэгцээний модны шаардлага хангахгүй байгаа зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий болон цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг хэлнэ гэж заажээ.

Д.ЦЭЭНЭ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж