MONTBLANC түүх өгүүлдэг: Daniel Defoe

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

MONTBLANC түүх өгүүлдэг: Daniel Defoe

Montblanc брэнд нь уран зохиолын түүхэнд өөрийн зам мөрөө үлдээсэн нэрт зохиолчдыг алдаршуулж, жил бүр нэг зохиолчийг хүндэтгэн бүтээлээ гаргадаг. 2014 оны Writers Edition нь Английн бүтээлч сэтгэлгээний зохиолч, сэтгүүлч Даниел Дэфод зориулан гаргасан байна.

Дэлхийн туужийн агуу зохиолч, реалистик зохиолын эцэг Даниел Дэфө өөрийн нүдэнд харагдтал дүрслэх чадвараараа олон зууныхны төсөөллийг эзэмдсээр байгаа билээ. Montblanc Writers Edition Daniel Defoе нь эзгүй арал дээр хаягдсан, адал явдалт түүхийн эзэн Робинзон Крузогийн түүхийг өөртөө агуулснаараа онцлогтой.

Үзэгний жижиг хэсэг бүр нь тус романы зоригт гол дүрийн түүхийг санагдуулна. Бичгийн хэрэгслийн хэлбэр нь арлаас явах гэсэн  олон удаагийн бүтэлгүй оролдлогууддаа хэрэглэж байсан сэлүүрийн хэлбэртэй ба их бие, таг нь үнэт материалаар хийгдсэн байна.

Мөн хамгийн энгийн зүйлүүдээр хэрэгцээгээ хангаж байсан алслагдмал арлаас амьд үлдэж чадсан Крузогийн амьдралыг илэрхийлэх модны өнгөтэй ажээ. 18-р зууны үед номны арьсан хавтасыг чимэглэдэг байсан чимэглэлийг үзэгний таг, их биеийн эхлэл, төгсгөл хэсгийн өнгөлсөн гадарга дээр нарийн хийц гарган хийжээ.

Өдний хэлбэр бүхий чамин хавчаар нь  арал дээр байх үеийн хамгийн үнэнч нөхөр Пол тотийг санагдуулна. Крузогийн хүний хэлээр  ярьж  сургасан тоть шувууны дүрсийг үзэгний 750 кратын алтан хошуун дээр сийлсэн байна.

Крузогийн  арал дээрх амьдралыг харуулсан өөр нэг хэсэг нь үзэгний бүслүүр дээрх хээ бөгөөд энэ нь Крузо онгоцны олсын дараа арал дээр ирээд арьсаар хувцсаа оёж сурсан түүхийг илэрхийлэх ажээ. Уг алдарт зохиолыг илтгэх бас нэг зүйл нь үзэгний таган дээр Английн агуу зохиолчийг хүндэтгэн Даниел Дефогийн гарын үсгийг мөнхжүүлсэн сийлбэр юм.

Зохиолчийн өөрийн романд шингээсэн бүхий л адал явдал, сэтгэл хөдлөлийг агуулахыг зорьсон Daniel Defoe Writers Edition тусгай бичгийн хэрэгсэл нь дэлхийн уран зохиолын түүхэнд түүний үлдээсэн мартагдашгүй ул мөрийг мөнхлөх бүтээл юм. Montblanc Writers Edition-ий нарийн гар урлал, гоёмсог загвар, харьцуулшгүй чанараараа Montblanc-ийн соёл урлаг, уран зохиолыг дээдлэн, хамтран ажилладагийн бас нэгэн илэрхийлэл болж чаджээ.

Montblanc Writers Edition Daniel Defoe: Үзэг, Тосон бал, Үзгэн бал, ханцуйны чагтан товч нь 2014 оны 9-р сараас эхлэн дэлхий даяар танилцуулагдаж байна. Эрхэм та ч гэсэн уг бүтээлтэй танилцахыг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг 32-00-62 утсаар авах ба Сентрал Тауэрт байрлах Montblanc-ий Монгол дахь салбарт зочлох боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж