Махны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Махны үнэ тогтвортой байна

Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар буурч, өнгөрсөн долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Хоёр өдрийн өмнөх байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.9 хувиар буурч,  адууны махны үнэ 6.4 хувь, ямааны махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь, үхрийн цул махны үнэ 13.3 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны махны үнэ 2.7 хувь, адууны махны үнэ 9.0 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар буурч,  хонины ястай махны үнэ өөрчлөгдөөгүй байна. Энэ сарын 24-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6270 төгрөг, үхрийн /ястай/ мах 7650 төгрөг, үхрийн цул мах 9995 төгрөг, адууны мах 6060 төгрөг, ямааны мах 5730 төгрөгийн үнэтэй байв.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж