Хорооллоос-Улиастайн чиглэлд унаа явахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Хорооллоос-Улиастайн чиглэлд унаа явахгүй байна

Хороолол III, IV-Улиастайн чиглэлд үйлчилдаг бага оврын микро автобус  “нүдний гэм” болов. Дээрх чиглэлийн унааг хүлээж, зорчигчид нэг цаг шахам 100 айлын автобусны буудал дээр халуун наранд шарагдан зогсож байна. Гэтэл Хороолол III, IV-Шар хад хойгуураа, Хайлааст-Наран туул, Долоон буудал-Нарантуул, Хороолол III, IV-Наран туул, Дэнжийн 1000-Наран туул, Зурагт-Сансар гэсэн чиглэлийн том оврын болоод бага оврын автобуснууд дээрх нэг цагийн хугацаанд шил шилээ даран явж, цөөн тооны зорчигчийг суулган уралдан давхих юм. Ямартай ч нэг цаг орчмын хугацаанд  Хороолол III, IV-Улиастайн чиглэлийн микро автобус ердөө ганцхан ирсэн бол энэ хооронд дээрх чиглэлийн 60 гаруй унаа зорчигч хүлээн, кондукторууд нь чиглэлээ зарлан хоолой мэдэн хашгирч, түгжрэл үүсгэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж