Д.Отгондалай Киргизстаны боксчинг ялж, медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай Киргизстаны боксчинг ялж, медалийн болзол хангалаа

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медалийн төлөө, 75 кг-д Н.Шинэбаяр шөвгийн наймын тулаанаа хийнэ.

Манай боксчдоос ОХУМ Доржнямбуугийн Отгондалай рингенд гарлаа. Тэрбээр Киргизстаны боксчин Акзол Сулайманбектэй учраа тааран 29:25, 29:26, 29:26-ын харьцаагаар гурван үеийн турш илүүрхэн ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй аравдугаар сарын 1-нд тулалдана.

60 кг-д 24 боксчин өрсөлдөж байгаагаас Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Өнөөдөр Киргизстаны боксчинг Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө 2012 оны Лондоны олимпийн наадмын хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй тулалдана. Энэхүү тулаан ирэх лхагва гариг буюу аравдугаар сарын 1-ний өдөр болох юм.

Энэ удаагийн Азийн наадамд Монголын ширэн бээлийтнүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Доржнямбуугийн Отгондалай, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж