Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл ажлаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл ажлаа эхэллээ

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилготой орон тооны бус Эрдэс баялгийн Бодлогын Зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн анхны хурлаар тус зөвлөлийн ажиллах журам, Бодлогын Зөвлөлийг 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлах шийдвэрийг гаргажээ.

Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл нь салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар хууль санаачлагчдын хуулийн төсөлд судалгаанд үндэслэсэн санал, зөвлөмж гаргах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм. Мөн хөгжлийн стратеги болон салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад оролцох, мөн олон нийттэй харилцах төлөвлөгөөг боловсруулахад хамтарч ажиллан судлагаанд суурилсан бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн таниулж сурталчилах зорилготой юм байна.


Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж