Зөрөлдөөнөө тайван замаар шийдэхийг НҮБ талуудад уриалав

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Зөрөлдөөнөө тайван замаар шийдэхийг НҮБ талуудад уриалав

EPA/ALEX HOFFORD

 

Гонконгт болсон олон нийтийн  эсэргүүцлийн ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ажиглаад сөргөлдөгч талуудад хандан зөрөлдөөнөө тайван замаар шийдэн ардчилсан зарчмаар явахыг уриалсан байна.

 

Сэтгүүлчдэд түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик  хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга өрнөж буй хэрэг явдлыг анхаарч байгаа. Тэрээр энэ хэргийг дотоодын асуудал гэдгийг ойлгож байгаа ч бүх тоглогчдод хандан өөрсдийн зөрөлдөөнтэй асуудлыг энхийн замаар шийдэн ардчиллыг зарчмаар явахыг уриалж байгаа гэв.

 

Өнгөрсөн долоо хоногоос Гонконгийн төвд “Шүхэртэй хөдөлгөөн” гэх олон нийтийн эсэргүүцэл болж БНХАУ-ын засаг захиргааны тусгай районд сонгуулийг ардчилсан болгохыг шаардаж байна. Бямба гаригт шилжих шөнө эсэргүүцэгчид цагдаагийнхны хооронд  анхны мөргөлдөөн гарсан юм.

 

Шүхэрт хувьсгал

 

Гонконгийн үймээний хоёр дахь долоо хоног явагдаж байна. Хэдэн арван мянган жагсагчид  хотын төвийг  хаалаа.  Тэдний зөвшөөгдсөн хугацаа нь дууссан ч жагсагчид тарах хүсэлгүй. Энэ эсэргүүцлийн ажиллагааг “Шүхэрт хувьсгал” гэж нэрлээд амжлаа. Шүхрийг тэд нулимс асгаруулах хийнээс хамгаалахад ашиглаж байна. Оюутнуудын эхлүүлсэн жагсаал хотыг бүхэлд нь хамрах янзтай болжээ. Эхлээд тэд Хятадын засаг захиргааны тусгай районд сонгуулийн журмыг өөрчлөхийг шаардсан бол одоо Хятадын захиргаанд 1997 онд нэгтгэгдснээс хойш өөрсдийн тусгай журмаар амьдарч байгаа Гонконг  засгийн тэргүүн  Лян Чэньинийг огцрохыг, сонгогчдын эрхийг нэмэгдүүлэхийг  шаардлаа. Эсэргүүцэл удах тусам радикал шинжтэй болж байна. Бээжингийн зүгээс асуудалд нухацтай хандаж, хүч хэрэглэхийг урьтал болгохгүй байна. Жагсагчдаас дөнгөж 89 хүнийг саатуулсан ба эмнэлэгийнхэн мөргөлдөөний явцад 56 хүн нэрвэгдсэнийг мэдээлжээ.

 

Смартфоны тусламжтай эсэргүүцэл. Фото: Xaume Olleros / AFP

 

Цагдаагийхан. Фото: Dale De La Rey / AFP

 

Цагдаа нулимс асгаруулах хий хэрэглэж байна. Фото: Wally Santana / AP

 

Хийнээс зугтсан жагсагчид.  Фото: Xaume Olleros / AFP

 

Нулимс асгаруулах хий орсон нүдийг нь угааж байгаа нь. Фото: Bobby Yip / Reuters

 

Мөргөлдөөний дараа амарч байгаа жагсагчид.  Фото: Vincent Yu / AP

 

Хамгаалалт. Фото: Vincent Yu / AP

 

Гонконгийн Засгийн ордны дэргэд. Фото: Vincent Yu / AP

 

Гонконгийн төв замыг жагсагчид хаав. Фото: Vincent Yu / AP

 

Цагдаагийнхан нулимс асгаруулах хийтэй баллон хэрэглэж байгаа нь. Фото: Tyrone Siu / Reuters

 

Нулимс асгаруулах хийнээс хамгаалах  шүхрүүд. Фото: Wong Maye-E / AP

 

Хэлмэгдэгчийн  нүдийг угааж байгаа нь. Фото: Wally Santana / AP

 

Цагдаагийн офицерүүд амарч байгаа нь. Фото: Alex Ogle / AFP

 

Сөргөлдөөн. Фото: Wong Maye-E / AP

 

Засгийн газрын байрыг  дайрах оролдлогын үеэр “эелдэг” баривчилгаа. Фото: Bobby Yip / Reuters

 

Нулимс асгаруулах хийнээс айхгүй. Фото: Xaume Olleros / AFP

 

Сурталчилгааны автобус. Фото: Philippe Lopez / AFP

 

Мөргөлдөөний завсарлагаар зам дээр  унтан амарч байгаа нь. Фото: Wong Maye-E / AP

 

Жагсагчдад хүнс авчирлаа. Фото: Bobby Yip / Reuters

 

Эмнэлгийн тусламжийн  цэг. Фото: Bobby Yip / Reuters

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж